
НЭГ ЧАНАРААР
ТЭРГҮҮЛНЭ.
Бетоны химийн нэмэлт бодисын үйлдвэрлэл.
Монголын бүтээн байгуулалтад зориулсан технологи.
Төрлийн бүтээгдэхүүн
GTS-108 — GTS-115
Хүйтний нөхцөлд
GTS-109 · Зөв арчилгаатай үед
Усны орцын бууралт
GTS-108 нэмэлт
Цементийн хэмнэлт
GTS-108 · 1 м³ бетон тутамд

Бүтээн байгуулалтад
бат бөх суурь.
«Дэвших нягт» ХХК нь бетоны химийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техникийн зөвлөгөө өгөх, объект дээр орцын тохируулга хийх цогц үйлчилгээ үзүүлдэг.
Монгол орны эрс тэс уур амьсгалд бетон цутгах боломжтой хугацааг уртасгаж, материалын зарцуулалтыг бууруулах нь бидний зорилго.
Чанар
Стандартаас хазайхгүй үйлдвэрлэл.
Итгэл
Хэрэглэгчийн өмнө хүлээсэн үүрэг.
Дэвшил
Технологийн шинэчлэл, судалгаа.
Хариуцлага
Байгаль орчин, аюулгүй ажиллагаа.
Нөхцөл бүрд тохирох
инженерийн шийдэл.
Усны орц бууруулахаас өөрөө нягтрах бетон хүртэл.
Таны цутгалтын шаардлагад нийцэх 8 төрлийн нэмэлт.
Нэмэлтийн орцыг цементийн төрөл, бетоны марк, объектын нөхцөлд тохируулан урьдчилсан туршилтаар тогтооно.
Найрлагаас эхлэх
найдвартай чанар.
Түүхий эдийн сонголтоос объект дээрх зөвлөгөө хүртэл.
Үйлдвэрлэлийн үе шат бүрд хяналт тавина.
Түүхий эд
Нийлүүлэгчийн сонголт, орж ирэх түүхий эдийн шинжилгээ.
Холимог бэлтгэл
Жорын дагуу автомат хэмжилт, найрлагын хяналт.
Урвал, боловсруулалт
Температур, хугацааны горим баримталсан үйлдвэрлэл.
Лабораторийн шалгалт
Багц бүрээс дээж авч үзүүлэлтийг баталгаажуулна.
Савлалт, хүргэлт
Багцын дугаарлалт, тээвэрлэлт, объект дээрх зөвлөгөө.

Чанарыг хэмжиж,
үр дүнг баталгаажуулна.
Найрлага, үзүүлэлтийг лабораторийн түвшинд шинжилж, тохирлын дүгнэлтээр баталгаажуулдаг.
- Шахалтын бат бэхийн сорил
- Конусан суулт, хөдөлгөөнт чанар
- Барьцалдалт, бэхжилтийн хугацаа
- Агаарын агууламж, pH, нягтын хэмжилт
Хөгжлийг
хамтдаа бүтээнэ.
«Дэвших нягт» ХХК-ийн үйлдвэрлэл,
технологи, брэндийн хөгжлийн үе шатууд.
Үйлдвэр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлсэн.
Бүтээгдэхүүний нэр төрлийг GTS-108–115 хүртэл өргөжүүлсэн.
“Датун Хэн Ан” үйлдвэртэй технологийн хамтын ажиллагаа тогтоосон.
АТА брэндээр зах зээлд гарсан.

Захирлын мэндчилгээ
«Дэвших нягт» ХХК нь 2023 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын барилгын салбарт бетоны химийн нэмэлт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Манай орны эрс тэс уур амьсгалд барилгын ажлыг нэмэлт зардалгүйгээр гүйцэтгэх хугацаа жилд ердөө 150 орчим хоногоор хязгаарлагддаг. Энэхүү хязгаарлалтыг технологиор давах нь бидний үндсэн зорилт юм.
Бидний хувьд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлж, өнөөдрийн байдлаар GTS-108-аас GTS-115 хүртэлх найман нэр төрлийн нэмэлтээр усны орц бууруулах, хүйтний нөхцөлд бэхжүүлэх, барьцалдалт зохицуулах, ус тусгаарлах, агаар оруулах шаардлагыг хангаж байна. Бүтээгдэхүүн бүр MNS ASTM C494/C494M:2011 стандартад нийцнэ.
Багц бүрийн найрлага, үзүүлэлтийг лабораторийн түвшинд шинжилж, тохирлын дүгнэлтээр баталгаажуулдаг. Хятадын “Датун Хэн Ан” үйлдвэрийн 30 жилийн инженерийн туршлага бидний технологийн үндэс болж байна.
Та бүхний дэмжлэг, харилцан ашигтай хамтын ажиллагаанд талархал дэвшүүлж, найдвартай түнш байхын төлөө хичээн ажиллах болно.
НЭГ ЧАНАРААР ТЭРГҮҮЛНЭ
Туршлагад түшиглэсэн
технологийн түншлэл.
Бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна орцын тохируулга,
объект дээрх туршилт, лабораторийн дэмжлэг.

Датун Хэн Ан
Бетоны нэмэлт бодисын судалгаа, үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр ажилладаг БНХАУ-ын түнш үйлдвэр. Шаньси муж, Датун хот, Лунцюань үйлдвэрлэлийн парк.
ISO 9001 чанарын менежмент · 2 шинэ бүтээлийн патент

Бетон зуурмагийн үйлдвэр
Барилгын төсөл
Угсармал бетон эдлэл
Зам, гүүр, дэд бүтэц
Баримтаар
баталгаажсан чанар.
Бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ, лабораторийн хяналт.
Лабораторийн чанарын хяналт
Багц бүрээс дээж авч найрлага, үзүүлэлтийг баталгаажуулна.
Шахалтын бат бэх · суулт · pH · нягт Багц бүрд хяналтТаны дараагийн
бүтээн байгуулалтад
хамтдаа.
Төсөлдөө тохирох бүтээгдэхүүн, орцын тохируулгын
талаар манай багтай холбогдоорой.
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 24-р хороо,
Яармаг, Наадамчдын зам 102, 56 тоот